“No double standard” иргэдийн хөдөлгөөнөөс мэдээлэл хийж байна.
“No double standard” иргэдийн хөдөлгөөний санаачлагч Э.Одбаяр “Иргэдийн хөдөлгөөний төлөөлөл “ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Ж.Болд нь ЦЕГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа. Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрх, хууль журмыг ноцтой зөрчсөн. Мөн эрх баригчдад илтэд үйлчилсэн. Эрх баригч намын хамгаалалтын алба шиг ажиллаж ирсэн. Үүний нэг жишээ нь олон нийтийн арга хэмжээг хориглосон үед “Цахим үндэстэн” арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Аж ахуй нэгж иргэдэд хууль үйлчилж, эрх баригчдад хууль үйлчлэхгүй байгааг эсэргүүцэн “No double standard” иргэдийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүнтэй холбоотойгоор асуудал хурцдаж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хэрэг үүсгэсэн. Улмаар хууль бусаар баривчилж, дөрвөн хүнийг хорьсон. Үүний дараа ЦЕГ-ын дарга орон даяар бүх мэдээллийн хэрэгслээр иргэдийг гэмт хэрэгт гүтгэсэн.
…ЦЕГ-ын дарга Ж.Болд иргэдийг гэмт хэрэгт гүтгэсэн хэрэг нь прокурорт очсон. Улмаар шүүхээр асуудал нь орж, бүрдүүлсэн баримт нотолгоо нь зохиомол хэрэг гэдэг нь тодорхой байсан.
Миний бие 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж байх хугацаандаа холбогдох бүх газрууд руу ЦЕГ-ын дарга Ж.Болдод хариуцлага тооцох, хяналт шалгалт явуулах өргөдөл гаргасан. АТГ-аас Ж.Болдод хэрэг үүсгэхээс татгалзсан” гэв.