Тахианы цээж махан салат
Сайхан салат идмээр байв ч төмс идмээргүй байна уу. Тэгвэл энэ салатыг хийгээд нэг үзээрэй тун амархан.
Орц:
-Тахианы цээж мах 1 кг
-Амтат шар чинжүү 2 ширхэг жижгэвтэр хэмжээтэй
-Ногоон огурцы 1 годгор
-Помидор 2-3 ширхэг
-Майонез
-Давс
Хийх арга:
Тахианы цээж махаа буцалж буй усанд хийж давсаар амтлан болтол нь чанаад шүүж хөргөнө. Хүйтэн усанд хийж чанавал нитгэл их гарах тул буцалж буй усанд чанаад шөлийг нь уух юмуу хоолондоо хийж ашиглаарай. Шөлөөр нь гурил зуурсан ч болно шүү дээ. Халуун ажиллагаа ингээд л дуусаа. Бусад ногоонуудаа махтайгаа ижил хэмжээтэй хэрчээд майонезаар амталж хутгаад л бэлэн боллоо. Өөрсдийн амталгаанд тохируулан давс, нунтаг хар перец, ногоон сонгино нэмж болно.
Өнгө үзэмж нэмэх үүднээс шар чинжүү ашиглалаа. Лаазалсан эрдэнэ шишээр орлуулж болно. Чинжүүгээ түүхийгээр нь хийнэ. Төмсний салат шиг удаан хадгалахад тохиромжгүй. Учир нь чинжүү, огурцы, помидор гээд шүүслэг ногоо их орсон тул удвал шүүс их ялгараад анх хутгасан шигээ сайхан байхгүй
Хавчны махан салат / Crab salad
Орц:
-Хавчны мах (зураг коммэнтод)
-Ногоон огурцы
-Лууван
-Ногоон сонгино
-Шанцай/celery (хийхгүй байсан ч болно)
-Нунтаг хар перец
-Давс
-Майонез
-iceberg lettuce / салатны байцаа
Хийх арга:
Бүх орцоо үрэхийг үрээд хэрчихийг нь хэрчээд давс перец майонезтай хутгаад л бэлэн болно. Хэрвээ iceberg lettuce байхгүй бол энэ салатыг хар талхан дээр тавиад идсэн ч гоё байх болноо. Салат маань хүйтэн байхдаа илүү амттай.
Эх сурвалж: U cook 4U хуудасны постоос