ОХУ Алс дорнодын Нижнеленинское хотыг БНХАУ Тунзян боомттой нарийн царигийн төсөр зам бүхий гүүрээр холбожээ.
Амар мөрөн дээгүүр тавигдсан 2.2 км урттай уг гүүр нь өргөн, нарийн /1520, 1435 мм/ царигийн аль алиныг нь хослуулж тавьснаараа онцлогтой.
Өчигдөр тус гүүрээр анхны галт тэрэг явсан бөгөөд ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь төлөөлөгч Юрий Трутнев оролцсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ-тай нарийн царигаар холбогдсоноор экспорт нэмэгдүүлэх шинэ гарц нээгдэж байна хэмээн онцолжээ.
Гүүрийг барьж байгуулахад 12 тэрбум рубль зарлагадсан байна.
Монголыг БНХАУ-тай нарийн царигаар холбох ажил олон жил “гацаж” байх зуурт ОХУ ийнхүү өрсөж, экспорт саадгүй явуулах гарцаа нээв.