2022 оны 5 дугаар сарны 4-ний өдрийн 12 цаг 46 минутад Хятадын Шинжлэх ухааны хайгуул судалгааны баг Эверестэд дэлхийн хамгийн өндөр автомат цаг агаарын станцыг байгуулжээ.
5200 метрийн өндөрт байгаа Эверестийн бааз дахь Удирдах төвөөс ССТV-гийн сэтгүүлчийн мэдээлснээр, Хятадын шинжлэх ухаан хайгуул судалгааны багийнхан Эверестийн 8800 метр өндөрт автомат цаг агаарын станц буюу энэ удаагийн хамгийн сүүлчийн цаг агаарын станцыг байршуулсан юм.