УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Ерөнхий сайдын мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр “Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн төслийг онцолсон. Гэр бүлийн хөрөнгийн эрх буюу өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг тодотгож нарийвчлах, түүнчлэн хүйс солиулах асуудал гэрлэлтэд ямар yp дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр сyyлгах болон гэр бүл, өв залгамжлалыг тодорхой болгох зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байна” гэлээ.