ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унасан талаарх мэдээлэл гарсан. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан байна.
Харин биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.
Тус асуудлыг БШУЯ-ны зүгээс ташаа мэдээлэл хэмээн өнөөдөр 14:00 цагт тайлбар хийхээр болжээ.
Цаг агаарын байдлаас үүдэн сурагчид хичээлдээ амны хаалттай сууж байгаа нь эрсдэл учруулж байна. Тиймээс ЭМЯ-наас маск зүүхгүй байж болох шийдвэрийг гаргаж, сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн гэлээ.