Урд хөршид ачаа тээвэртэй холбоотой томоохон хэмжээний баривчилгаа явагдаж байна. Манай улстай хиллэж байгаа хилийн боомтууд дээр тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын дарга удирдлагуудад арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал: Өнгөрсөн даваа гарагт Хөх хотын төмөр замын хоёр дахь том дарга Ван бинийг баривчилсан байна. Баривчлах болсон гол шалтгаан нь Монгол улстай холбоотойг Хятадын зарим хэвлэл онцолж байна. Монгол улс руу тээвэр хийхээр нэвтэрч байгаа тавцан вагоны зөвшөөрлийг тэрээр олгодог. Зөвшөөрөл олгохдоо тэрээр зарим компанид давуу байдал олгож чингэлгийн эзэдтэй хуйвалдсан гэж үзжээ.
Манай улсаас задгай вагоноор нүүрс тээвэр хийгдэхээ больж чингэлэг тээвэрт шилжсэн нь нэлээд олон хүндрэл дагуулаад байсан юм. Тэгвэл Хятад улсын тал үүний ард авлигийн хэрэг байна гэж үзсэн нь дээрх баривчилгаанаас харагдаж байна.
Үүнээс гадна Хятадын тал Эрээний гаалийн удирдлагуудыг байцаагчаас нь эхлээд дарга удирдлагагүй бүрэн шинэчилжээ. Өмнө ажиллаж байсан бүх хүмүүсийг сольсон байна. Улмаар манай улсаас нүүрс болон төмрийн хүдрийн тээврийг задгай вагоноор тээвэрлэх зөвшөөрөл олгоод байгаа юм.