Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський холбоотнууддаа Москвад шахалт үзүүлэхээ үргэлжлүүлэхийг уриалж байхдаа Киев Оростой олзны хүмүүсээ солилцоход хэзээд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Бидэнд орос цэргүүд хэрэггүй, зөвхөн бидний хүмүүс л хэрэгтэй. Солилцоог маргааш ч хийхэд бэлэн байна
“Хүмүүсийн солилцоо бол өнөөдрийн хувьд хүмүүнлэгийн асуудал бөгөөд олон улсын дэмжлэгээс шалтгаалах улс төрийн шийдвэр” гэж Зеленський Давост видео хурлын үеэр мэдэгдэв.
“Улс төрийн дарамт шахалтыг ямар ч аргаар хамаагүй хүчтэй дамжуулан, бизнесийг хаах, газрын тосны хориг тавих, түүнтэй холбоотой бодит заналхийлэл хийх замаар бид олзны хүмүүсийнхээ солилцоог идэвхжүүлж чадна” гэжээ.
Мөн Зеленський “Бидэнд орос цэргүүд хэрэггүй, зөвхөн бидний хүмүүс л хэрэгтэй. Солилцоог маргааш ч хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Украинд мөн олон мянган хар уут дүүрэн Оросын цэргүүдийн цогцос бий хэмээн тэр нэмж хэлэв.
Эх сурвалж: CNN