Монгол улсын хэмжээнд 2009 оноос эхлүүлэн Улаанбаатар Марафоныг бүх нийтээр зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн биеийн тамир спортын газраас жил бүр “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн марафон тэмцээн тавдугаар сарын 28-ний өдөр зохиогдохоор болсон байна. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд 21 км, 095 м-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт гэсэн ангилалтай болгон өөрчилжээ.
Марафонд оролцох хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 20-ны хооронд бүртгэсэн ба өнөөдрийн байдлаар бүртгэл хаагдсан марафоны бэлтгэн ажил бүрэн хангагдаж дуусах шатандаа явж байгаа ажээ.
Гүйлтийн маршрут, чиглэл, эмнэлгийн үйлчилгээний байршил зэргийг дараах зургаас харна уу.