Укрианы ерөнхийлөгч Владимир Зеленский 5-р сарын 24-нд өөрийн нийгмийн сүлжээний цахим хуудсандаа мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр Европын зөвлөлийн дарга Чарльз Мишельтэй утсаар ярьж, Украинд үзүүлэх тусламжийн асуудал, түүнчлэн ОХУ-д тавих хориг, үр тарианы аюулгүй байдал болон Украин Европын Холбоонд нэгдэх зэрэг асуудлаар ярилцсан гэжээ.
ОХУ-ын ГХЯ-ны веб сайтад мэдээлснээс үзвэл, ОХУ болон Беларусь биологийн аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлаар Москвад салбар хоорондын зөвшилцлийн хурал хийжээ. Тус хурлаар биологийн аюулгүй байдлын асуудалд ОХУ, Беларусь нэгдэлтэй байр сууриар хандахыг нотлоод, хоёр тал хоёр талт болон хамтын аюулгүй байдлын гэрээ, тусгаар улсуудын хамтын нийгэмлэг зэрэг олон талт индэрт цаашид бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага бий гэсэн байна.
Мөн 5-р сарын 23-нд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин түүний даргалсан Украины асуудлаарх холбоо барих бүлгийн 2-р хурал өндөрлөх үеэр “20 орон Украинд туслалцаа үзүүлэх шинэ төлөвлөгөөгөө нийтэлсэн бөгөөд цаашид Украинд их бууны сум, тэнгисийн эргээс хамгаалах систем, танк болон бусад хуягт машинуудыг хангах болно” гэжээ.