ОХУ-ын агаарын цэргийн арми өндөр нарийвчлалтай алсын тусгалтай пуужингаар Украины зэвсэгт хүчний Днепропетровск муж дахь томоохон зэвсгийн агуулахыг сүйрүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 29-нд мэдэгджээ.
Украины ерөнхийлөгчийн сайтын мэдээлснээр, ерөнхийлөгч Зеленский 29-нд Харьков муж дахь Украины өмнө фронтын байдалтай танилцсан бөгөөд Харьков хотын захиргааны байр, бөмбөгдөлтөд өртсөн оршин суугчдын хороололтой танилцсан байна.
Кремлийн албаны веб сайт 29-ний өдөр мэдэгдэл нийтэлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Сербийн Ерөнхийлөгч Вучич нар мөн өдөр Украины нөхцөл байдлын талаар утсаар ярилцсан. Хоёр орны удирдагчид эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх зэрэг хоёр орны харилцааны чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Хоёр тал хэлэлцээ хийсний дараа Оросын тал Сербид байгалийн хий байнга нийлүүлнэ гэдгээ хэлэлцэж тохирсон гэж тэмдэглэжээ.
Луганск бүсийн цэрэг армийн захиргааны дарга Сергей Геде 29-нд олон нийтийн сүлжээгээр хэлэхдээ, Луганск бүсийн төв хэсгийн Северо Донецк хот мөн л Украины хяналтад байсаар бөгөөд Украины арми Оросын армийг Северо Донецк дүүрэг рүү үргэлжлэн хаасаар байна гэжээ. Оросын Бүгд Найрамдах Чеченийн удирдагч Кадыров 28-нд олон нийтийн сүлжээгээр нийтлэл хийж, Луганск бүсийн Северо Донецк хот нэгэнт Оросын армийн хяналтад орсон гэдгээ мэдэгдсэн хэмээн ТАСС агентлагийн мэдээлжээ.