5-р сарын 29-нд гарсан ДЭМБ-ын тайланд : 5-р сарын 13-26-ны өдрүүдэд сармагчны цэцэг өвчний халдвар тархаагүй байсан 23 улс орон, бүс нутагт сармагчны цэцэг өвчний 257 тохиолдол оношлогдож, 120 сэжигтэй тохиолдол бүртгүүлсэн гэжээ.
Хянах цар хүрээ нэмэгдэж байгаа учраас сармагчны цэцэг өвчний тохиолдол ч нэмэгдэх байх. Уг өвчин хэдэн долоон хоног, түүнээс ч урт хугацаанд тархаж магадгүй бөгөөд хүнээс хүнд халдварлаж байгааг тогтоосон гэж ДЭМБ мэдэгджээ.