Зүүнхараа өртөөн дээр ОХУ-ын далбаа мандуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Энэ талаар Улаанбаатар Төмөр Зам ХНН-ээс тодрууллаа.
Тус нийгэмлэгийн холбогдох эх сурвалж “Тухайн хүн уг зургийг дарахдаа Монголын далбааг даралгүй зөвхөн ОХУ-ын далбааг тасалж дарсан байна. Ямар зорилгоор ингэснийг нь хэлж мэдэхгүй юм.
Зүүнхараа өртөө өмнөх онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. УБТЗ нь Монгол, ОХУ-ын хувь нийлүүлсэн хамтарсан байгууллага учраас Монгол, ОХУ-ын далбаа мандуулсан. Үүнийгээ аваагүй байгаа” гэдгийг хэллээ.