Оросын Батлан хамгаалах яам 6-р сарын 25-нд мэдэгдсэнээр, тус орны зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Луганскийн зэвсэгт хүчин умард Донецк хотыг бүрэн хяналтдаа авчээ. Түүнчлэн Украины цэргүүд умард Донецк хотоос ухран гарсан тухай тус орны албаны хүн гэрчилсэн бол армийн албан ёсны баталгаагүй мэдээлэл тараасан хэмээн Батлан хамгаалахын яам нь шүүмжилжээ.
Одоогийн байдлаар умард Донецк хотын Азот химийн аж үйлдвэрийн бүс болон умард Донец голын зүүн эргийн бүс нутгийг Луганскийн зэвсэгт хүчин бүрэн хяналтдаа аваад байна хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ.