Монголын үндэсний сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс уламжлал болгон шалгаруулж, ёслолын ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ.
Уг арга хэмжээний хүрээнд, \”Барилга.МН” сэтгүүлийн сэтгүүлч С.Баярмаа тус сэтгүүлийн дугаар 79-т \”Бид газар хөдлөлтөд бэлэн үү?”, \”Барилга, орон сууц” зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нийтлэл бичсэн нь ур чадвар, үр нөлөөгөөрөө тэргүүлж, \”МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ СЭТГҮҮЛИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр шалгарч, шагналаа гардан авлаа.
С.Баярмаа нь \”Барилга.МН” сэтгүүлд ажиллаж эхэлсэн цагаасаа барилгын салбарт өөрийн гэсэн өнгө аястай мэдээ, ярилцлага, сурвалжлага бэлтгэхийн зэрэгцээ салбарын асуудал хөндсөн сэдвийг өөрийн санаачилгаараа олж харан, эрэн сурвалжилж, асуудал дэвшүүлэн бичих чадвараа батлан харуулсаар ирсэн билээ.
Ирээдүйтэй, залуу сэтгүүлч С.Баярмаадаа \”Үг нь цэцэн, үзэг нь хурц” байж, үе тэнгийн мэргэжил нэгтнүүддээ үлгэр дуурайлал болж явахыг хүсээд, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
\”БАРИЛГА.МН” СЭТГҮҮЛ
Эх сурвалж: Барилга.МН сэтгүүл