Худалдаа хөгжлийн банкны эзэн, Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж захидал бичжээ.
Тэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авсныг эсэргүүцэхгүй гэснээр үл барам Хөгжлийн банкны зээлээ төлж барагдуулжээ. Тэрбээр цаашид Шинэ сэргэлтийн бодлогыг нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Тэгвэл өнгөрсөн оны 12-р сард Рио Тинто мөн л Л.Оюун-Эрдэнэд ил захидал илгээж, Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, Дубайн гэрээг цуцлаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Мөн нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн хөрөнгөөрөө дуусгана гэдгээ ч амалсан.
Энэ бүхнээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үр дүнгээ өгч байна. Тэр задарсныг засаглаж чадаж байна. Монголын улс төрийг нь эдийн засагтай нь, хууль шүүхийг хэвлэлтэй нь худалдаад авчихсан эздийг номхруулж чадаж байна, браво.