Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр”Урьдчилсан байдлаар гадаадын 25 бөх барилдах хүсэлт өгсөн байна. Тодруулбал,
Тува улсын 15
Халимаг 4
Буриад 4
Өвөр Монголын хоёр бөх Монголын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд оролцох хүсэлтийг ирүүлжээ.
Баяр наадмын өдрүүдэд аливаа ялгаварлан гадуурхал байж болохгүй. Тиймээс хүсэлтийг зохих ёсоор хүлээн авахаар боллоо. Монгол туургатнууд маань оролцох хүсэлтээ илгээсэн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нийцүүлж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар журам баталсан.
Үүнд, дархан аварга цолтой бөх дөрөв болон тавын давааны аль нэгэнд нь зодог тайлах хүсэлт гаргавал хүндэтгэн үзнэ. Олон түмнийг олон жил цэнгүүлсэн энэ алдрыг хүндэтгэж цолыг нь дуудаж есөн хөлт цагаан туг тойруулах, зодог тайлж шавь, үр хүүхдэдээ үлдээдэг монгол бөхийн уламжлал бий. Энэ зан үйлийг хийе. Монголын үндэсний бөхийн холбооноос тодорхой хүндэтгэл үзүүлнэ. Өмнө нь Б.Түвдэндорж аваргын үед ийм ёслолын арга хэмжээг хийж байсан удаатай” гэв.