БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны Хэвлэлийн өрөөнөөс КОВИД-19-ийн халдвар илэрсэн тул Ерөнхийлөгч Юн Сок Ёлын сэтгүүлчидтэй уулзан асуултад хариулах өдөр тутмын үйл явцыг түр зогсоохоор болсон тухай Ёнхап мэдээллийн агентлаг мэдээлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр: Хэвлэлийн өрөө болон Ерөнхийлөгчийн оффис бүгд нэг байшинд байдаг. Ерөнхийлөгчөөс мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчидтэй уулзан асуултад хариулах үйл явцыг 11-ний өдрөөс эхлэн “түр зогсооно”, түүнчлэн ерөнхийлөгчийн нээлттэй үйл ажиллагааг сурвалжлах нэгдсэн сурвалжилгыг ч болохын дотор авсаарчилж, хэвлэлийн төлөөлөгч голдуу бичгийн хэлбэрээр гадагшаа мэдээлэл өгнө гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, өдгөө БНСУ-ын дотоодод КОВИД-19 цар тахлын шинэ ээлжийн халдвар дэгдсэн байна. 11-нд БНСУ-д КОВИД-19-ийн халдварын 12693 батлагдсан тохиолдол нэмж бүртгэгджээ. Өдөр бүр нэмэгдэх халдварын тохиолдол ирэх сард огцом нэмэгдэж, өдөр бүр 200 мянгад хүрч болзошгүй хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Covid is not serious thing now pls