Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн “Гулзын толгой” гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчим малчин Ж-ийн хотонд аянга бууж, 50 бог мал аянгад өртөж хорогдсон байна.
Мэдээллийн дагуу тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт 07.20-ны өдрийн 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ны 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлжээ.