Улаанбаатар хотын цагдаагийн газраас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12 түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар тамхи худалдаалсан 5 зөрчлийг илрүүлж, 57 хайрцаг тамхи хураан авч, Тамхины хяналтын тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.1-д заасныг баримтлан торгуулийн арга хэмжээ авахаар материалжуулан шалгаж байна.
Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.7.12 дах хэсэг буюу \”Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах” зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд иргэдийг тамхи худалдах зөвшөөрөгдсөн цэгээр үйлчлүүлэх, хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг зөвлөж байна.