Монгол Улсын иргэн Т, Ч, Ц нар өчигдөр 06.00 цагт их хэмжээний үнэт эдлэлийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг илэрчээ.
Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгаж байна. Тухайн иргэд нь Турк улсаас олон удаагийн үйлдлээр үнэт эдлэл хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй нь тогтоогджээ. Одоогийн байдлаар нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий монет, алтан эдлэлийг хураан авчээ.