Цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттай явагдах тухай өчигдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас мэдээлсэн билээ.
Бүртгэлийн эхний шат буюу хүсэлт илгээх хугацаа өнөөдөр эхэлж байна. Үүнд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Эцэг эх, асран хамгаалагч нь нийслэлийн иргэн бол амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байх ёстойг анхаарна уу.
Цахим бүртгэлийн гурван үе шат:
НЭГДҮГЭЭР ШАТ
- Наймдугаар сарын 10-24-нд Хүсэлт хүлээн авах
- Наймдугаар сарын 25-26нд Цэцэрлэгт хуваарилах
- Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-нд Бүртгэлийг баталгаажуулах
ХОЁРДУГААР ШАТ
- Есдүгээр сарын 10-25-нд Хүсэлт хүлээн авах
- Есдүгээр сарын 26-27-нд Цэцэрлэгт хуваарилах
- Есдүгээр сарын 27-30-нд Бүртгэлийг баталгаажуулах
ГУРАВДУГААР ШАТ
- Аравдугаар сарын 3-24-нд Хүсэлт хүлээн авах
- Аравдугаар сарын 25-26-нд Цэцэрлэгт хуваарилах
- Аравдугаар сарын 26-31-нд Бүртгэлийг баталгаажуулах
Хүсэлтийг e-Mongolia системээр дамжуулан хэрхэн илгээх тухай зааврыг танилцуулъя.