Өнгөрсөн долоо хоногт хамгийн их буюу Булганы Хангалд 57.7 мм, Хөвсгөлийн Рашаантад 54.8 мм, Төв аймгийн Баянд 53.0 мм, Дундговийн Цагаандэлгэрт 44.4 мм, Орхоны Жаргалантад 41.8 мм, Төв аймгийн Баянжаргаланд 40.7 мм, Дархан-Уул аймгийн Орхонд 38.3 мм бороо оржээ.
Харин наймдугаар сарын 20-21-нд Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас орсон байна.
Агаарын хамгийн бага температурын хувьд наймдугаар сарын 17, 18-нд нутгийн хойд хэсгээр 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6….+2 градус байсан бол Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +9….+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+21 градус, бусад нутгаар +1…+8 градус байв хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.