Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Аз жаргал, зовлон бэрхшээл аль нь ч байсан бид урагшилсаар л, амьдралын төлөө зүтгэсээр л байдаг. Эргээд харахад дурсамж, сургамж дүүрэн зам мөр зурайж байдаг билээ. Хүн бүрийн зам мөр өөр ч авах сургамж нь заримдаа ижил байх нь бий. Тэгвэл яалт ч үгүй бидэнд тохиолдоод байдаг амьдралын энгийн үнэнүүдээс танд хүргэж байна.
1. Хайрласан хүн чинь эргээд чамайг хайрлахгүй байх үнэхээр хэцүү. Гэвч хэн нэгнийг нууцхан хайрлаад түүнийгээ илчлэх зориггүй байх бүр хэцүү.
2. Орчлон ертөнц дээр тэр л надад хамгийн чухал хүн шиг санагддаг байсан ч эцэст нь энэ бүхэн юу ч биш болж зүгээр түүнийг орхих нь зөв байсныг ойлгох шиг гунигтай зүйл байхгүй.
3. Ганцаараа хүүхдийн савлуур дээр гуньхран сууж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үед сайн найзууд л хажууд чинь ирээд ганц ч үг дуугарахгүй сууж байгаад яваад өгч чадна. Үүний дараа чи сэтгэлээ онгойтол ярилцсан юм шиг болсон байдаг.
4. Бид алдах хүртлээ өөрсдөдөө ямар үнэ цэнэтэй зүйл байгааг ойлгодоггүй. Бас олж авах хүртлээ юуг хамгийн ихээр санаж байснаа мэддэггүй.
5. Хэн нэгнийг шохоорхоход ганц л минут хангалттай, хэн нэгэнд сайн болоход ганц цаг л хангалттай, магадгүй хэн нэгэнд дурлахад ганц өдөр ч хангалттай байж болох юм, харин хэн нэгнийг мартахад бүхий л амьдрал минь ч багадах шиг санагддаг.
6. Өнгөнд бүү хуурт, нэг л өдөр гандана. Мөнгөнд бүү хуурт. Нэг л өдөр дуусна. Харин чамайг ямар ч шалтгаангүйгээр инээмсэглүүлж чаддаг хүнийг л хайрла.
7. Юу хүссэнээ мөрөөд. Хаа нэгтээ рүү явмаар байгаа бол яв. Чи юу хүснэ, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэ. Учир нь чи ганц л амьдарна, хүссэн зүйлээ хийхэд чинь ганц л боломж олдоно.
8. Хосуудын дунд илүү үг хэрүүл ч үүсгэж мэднэ. Хорон муу үг амьдралыг чинь ч сүйрүүлж дөнгөнө. Цагаа олоогүй үг дарамт үүсгэхийн нэмэр. Харин эдгээрийг үнэн хайрын үгс чинь л эмчилж, уучлуулж чадна.
9. Аз жаргалтай хүмүүст бүх зүйл хэрэггүй байдаг. Харин хамгийн чухал зүйлсээ л олсон байдаг.
10. Чамайг төрөхөд чи уйлж бусад нь инээлдэж байсан. Харин чамайг үхэхэд чи инээж бусад нь уйлж байхаар амьдар.