Ардчилсан Намын дэд дарга Ч.Отгочулуу цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Он гараад иргэд зээлийн эргэн төлөлтөө хийнэ. Тэгэхээр орлогынхоо 50 хувиар зээлээ төлж, үлдсэн 50 хувиар нь амьдрах аргагүй болно.
Тээвэр дээр яам, улстөрчид, төмөр замынхан оролцсон томоохон мафийн бүлэг бий болсон. Засгийн газар энэ хүмүүстэй тэмцэж чадахгүй байгаа учраас үнийн өсөлтийн 70-80 хувь нь энэ хүмүүстэй холбоотой байна.
Засгийн газрын гадаад өрийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ 50 хувь болсон гэж худлаа хэлж байна. Энэ тоо 92 хувь байгаа. Ингэж худлаа хэлж байж дахиад өр тавих санаархал байна.
Улаанбаатар хотыг хариуцсан сайдтай болно гэж байгаа. Монголд сайд дарга нарын тоо багадаагүй. Засгийн газар сонгогчдыг хуурч болох ч эдийн засаг, зах зээлийн бодит хүчийг хуурч чадахгүй.
Өнөөдөр 20 настай байгаа залуу 40 нас хүртлээ нар үзэхгүй амьдрахаар байна. Бид шилжилтийн үеийн хүнд хэцүүг туулаад гарсан. Мах олддоггүй, картын бараатай байсан. Гэхдээ эрх чөлөөтэй. Харин одоогийн залуучууд эрх чөлөө ч үгүй байх нь. Хамгийн азтай нь Солонгост очиж шал угаана.
Ийм алдагдсан үеийг Засгийн газар бүтээж байна” гэлээ.