Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгджээ.
Тэрбээр “Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй.
Тиймээс “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн наймдугаар зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн/ТУЗ/ гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье” гэжээ.
Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно гээд хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулахаа дурдсан байна.