Мэддэгт
мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэж. Бид л хэлж, зөвлөхгүй бол гадны улсын
иргэн манай улсын далбааг зөв бурууг яаж мэдэх билээ. Тиймээс бид л буруу бол
түүнийг хэлж засуулах, зөв бол дэмжиж талархалаа илэрхийлж сурмаар байх юм. Гэтэл
буруу далбааныхаа өмнө ичих ч үгүй инээмсгэлээд л зогсож байгаа төрийн
түшээдийг харахаар \”уур хүрэх” юм. Аль улсыг төлөөлж очиж байгаагаа ядаж
ухаараад алдаатай зүйл байвал нийгэмд буруу ойлголт өгөхөөс нь өмнө засч
залруулж болмоор.
Бид
инээгээд л зургаа авахуулаад байвал гадныхан ч түүнийг тоохгүй шүү дээ. Энэ
алдаагаа түргэн засч аль улсыг төлөөлж байгаагаа үргэлж сануулдаг баймаар юм.
Энэ бол дипломат харилцаа. Төрийн далбааг нь буруу байршуулснаас болоод
айлчлалаа өндөрлүүлдэг улс орны төрийн түшээдийн жишгийг дагаж, нэр хүндтэй,
үнэ цэнэтэй баймаар юм даа.
Үндэстэн агентлаг