1000 орчим хоногийн турш гадаад айлчлал, уулзалт хийгээгүй байгаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт олон улсын тавцанд эргэн ирж байна.
Кремлийн мэдээлснээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны хүрээнд биечлэн уулзах аж.
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ болон БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай гурван талт хамтарсан төсөл болон БНХАУ-д урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээний талаар хэлэлцэх юм байна.