Орон нутгийн цагаар есдүгээр сарын 24-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр “АНУ тэргүүтэй барууны орнууд хориг тавихаар далимдуулан бусад орны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагаас болж НҮБ-д суурилсан олон улсын байгууллагын үүрэг үйлдлийг эрс сулруулж байна.
АНУ тэргүүтэй барууны орнууд бусад орнуудыг айлган сүрдүүлэх нь хэвийн үзэгдэл боллоо.
Хэрэв тэдний хүсэл зорилтоос зөрчсөн тохиолдолд гарз хохирол амсах нь мэдээжийн хэрэг болсон байна. Харин барууны орнуудын энэхүү даралт шахалтаас болж олон улсын байгууллага АНУ болон түүний холбоотон орнуудын хувийн ашиг сонирхлын төлөөх “багаж хэрэгсэл” болсон байна” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.