“Улны айл” гэх шинэ нэршлийг бий болгосон Д.Сарангэрэл сайдыг огцрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдаас огцорсноороо Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн цөөн хоног сайдаар ажилласан улстөрч боллоо.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл наймдугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш 28 хоног ажиллаад огцорсон нь Монголын улс төрийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан гэх шинэ хуудсыг нээв. Мөн тэрээр дөрвөн жилийн хугацаанд гурван удаа сайдаар ажилласан цор ганц эмэгтэй гишүүн болсон юм.
Тухайлбал,
-2017-2020 оны У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайд
-2020-2021 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Байгаль орчин аялал жуулчлалын сайд
-2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар тус тус ажиллав.
Өөрөөр хэлбэл, Д.Сарангэрэл гишүүн хамгийн богино хугацаанд ажилласан сайд, мөн дөрвөн жилд гурван удаа сайд болсон гэх редордыг Монголын улстөрд эзэмшиж байна.