Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайд байхдаа нэн ядуу өрхийг “Улны айл” гэж хэлээд албан тушаалаасаа буусан байдаг. Түүний зүгээс энэ үгийг өөрөөс нь өмнө хэрэглэдэг байсан тухай тайлбар өгсөн ч тусыг олоогүй. Тэгвэл сайдаасаа бууснаас хойш Д.Сарангэрэл гишүүн “улны айл” гэдэг хоёрын үгний мөрөөр “мөшгих” болжээ.
Ингэснээр хэзээнээс хэрэглэж эхэлсэн талаар баримтыг ч олжээ.
Энэ талаар нийгмийн сүлжээндээ “2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь “улны айл” гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн.
Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй. Сошиалд хөтлөгдсөн.
Харин Ж.Сүхбаатар сайд : – Та ” улны айл ” гэдгийг эсэргүүцсэн юм байна лээ шүү дээ гэж л хэлсэн . Дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй” гэжээ.