УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатад сануулга өгөв.
Тэрбээр “Д.Ганбат гишүүн сандал ширээ булаацалдаж, чуулган үймүүлэхээ болъё. Өөрийн тань Ц.Туваан гишүүний сандал дээр суух хүсэлтийг Д.Тогтохсүрэн даргад тавиад Ц.Туваан гишүүн суудлаа тавьж өгсөн. Битгий сандал ширээ булаацалдаж бай. Бүтэн хоёр жил сандал, ширээ булаацалдлаа. Д.Ганбат гишүүнд сануулга өглөө” гэсэн юм.