-Бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахсанаас болж хэтрүүлэн хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд согтууруулах ундаагаар шахсан хүн нь тэр гэм хорыг хариуцна.
-Бидний “хөөрөг” хэмээн нэрлэдэг 100 грамтай архийг зарахгүй.
-Үйлдвэрлэгч жилд архины хатуулгийг хоёр хувиар бууруулж үйлдвэрлэвэл тухайн үйлдвэрлэгч татварын хөнгөлөлт эдэлнэ.
-Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын ажилтан сургалтад хамрагдах ёстой.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй байдлаар сонгон шалгаруулна.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагын тусгай зөвшөөрлийг цагийн ялгамжтай болгосон. Тухайлбал, 11.00-22.00 цаг хүртэл, 14.00-04.00 цаг хүртэл гээд хоёр төрөлтэй байна