Тээврийн цагдаагийн албанаас олон машин болон бага насны хүүхэд гэмтээсэн ноцтой ослын талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал “Хоёр хүүхэд зам дагуу гарч явсан. Тухайн хоёр хүүхдэд хоёуланд нь шүүх эмнэлгийн шинжээч томилсон. Нэг хүүхэд эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эхний байдлаар гарсан гэж мэдэгдсэн. Бид албан ёсны дүгнэлтийг аваагүй байна.
Мөн “Хааз, тоормосоо андуурсан гэдэг нь иргэдийн дундаас нийгмийн сүлжээнд тарсан яриа. Цагдаагийн байгууллагаас ийм асуудал болсон гэж мэдээлээгүй. Шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаанд зүйлчлэлийн асуудал яригдана. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой түвшинд ярьж байна” хэмээв.