Хятадын олон нийтийн сүлжээ болох wechat -d Монголын малыг амьдаар нь хил нэвтрүүлж байгаа бичлэг цацагдсан. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Монголыг малыг амьдаар нь хил дауулахгүй гэж мэдэгдэн, тушаал шийдвэр гаргаж байв. Уг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэвлэлд дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр:
Малыг амьдаар нь гаргах нь Монгол төрийн бодлого биш. Гэхдээ энэ жил гантай байгаа учраас аль аль хэлбэрээр нь гаргах бодолтой байна.
Тиймээс Хятадын талтай тохироод Дорноговь аймаг Замын-Үүд хилээр 45-аас дээш хоногийн хугацаанд бог малыг амьдаар нь гаргаж эхэлсэн байгаа. Өвөлжилт хүндэрч магадгүй байгаа нөхцөлд заавал хориглох шаардлага байхгүй гэж бодож байна. Үхрээс бусад адуу, ямаа, тэмээ, хонь гаргахад ямар нэгэн квот заахгүй. Сайдын тушаал гаргасан.
БНХАУ-ын тал амьд мал авах сонирхолтой байна. Одоогоор 1-2 компани л гаргаж байна. Өргөн хэмжээнд зөвшөөрөл олгохгүй.