Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа.
-Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна.
Үндэсний үйлдвэрлэгчид буюу МАК ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Налгар түшиг ХХК, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн цементийг замын барилгын ажилд ашиглаж байна.
–Цементийн нийлүүлэлт хэвийн байгаа юу?
-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээн байгуулалтад цементээ хэвийн нийлүүлж байгаа. Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК аравдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн тул тэндээс хэрэгцээт цементээ татаж эхэлсэн.
–Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт хэдэн км хатуу хучилттай болсон бэ?
-2022 оны аравдугаар сарын 5-ны байдлаар нийт 204.11 км замын нэг урсгалын хоёр эгнээ 177 км нь асфальт бетон хучилттай болоод байна.
Авлигачин баагий яаманд оччихсон юмуу, Дарханы замын ажлаа хийж чадахгүй байгаа компаниас Халтар дэд сайдтайгаа нийлээд авлига аваад халтуурдаад дуусгачихсан гэсэн үү