Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхийг чөлөөлжээ.
Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан ” өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн. Тиймээс түүний хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан” гэв.
Дараагийн даргыг томилох тухай асуудлыг оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон байна. Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү юм.