Сар хиртэлт Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 8-ны 16:02 цагаас эхлэх бөгөөд 18:16 цагт бүтэн хиртэнэ. Бүтэн хиртэлт 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт дуусах бол хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ.
Сар нийт 5 цаг 54 минутын турш хиртэх бөгөөд үүний 1 цаг 25 минут нь бүтэн хиртэлт байх юм. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болох тул дараагийн гурван жилдээ харахгүй ховор үзэгдэл байх юм.
Сарны бүтэн хиртэлт Шинэ Зеланд, Япон, Аляск, Хавайн арлуудаас хамгийн тод харагдана.