Бүтэн сар нь гурван шөнө буюу (12 дугаар сарын 3-5-ны хооронд) ажиглагдах бөгөөд байршлаас хамааран өөр өөр харагдана.
Харин оргил үе нь маргааш буюу 12 дугаар сарын 5-нд тохиох ба ердийнхөөс 7.9 хувиар том, 15 хувиар тод үзэгдэх аж.
“Хүйтэн Сар” гэж нэрлэсэн шалтгаан: Тус нэршил нь уугуул америкчуудын Мохавк омгийнхны зан заншлаас үүсэлтэй бөгөөд арванхоёрдугаар сард агаарын хэм мэдэгдэхүйц буурдагтай холбоотой.
Түүнчлэн “хүйтэн цаг үе”-ийг илэрхийлдэг бөгөөд Мохавк омгийнхон энэ үеийг амар амгаланг бэлгэдсэн эргэцүүлэн бодох үе гэж үздэг байна.









































































