Маргааш буюу 2026 оны 3-р сарын 3-нд тохиох “Blood Worm Moon” буюу “Улаан сар” нь 2028 оны шинэ жилийн өмнөх орой хүртэл дэлхий дээр хаана ч дахин харагдахгүй “сүүлчийн улаан бүтэн сар” юм.
Энэ удаагийн улаан сар жилийн хамгийн өргөн хүрээнд ажиглагдах одон орны үзэгдлүүдийн нэг болох юм.
Улаан бүтэн сар ямар тохиолдолд гардаг вэ?
Улаан тэргэл сар дэлхийн “umbra”-д буюу бүрэн сүүдэрт орсноор үүсдэг. “Umbra” нь дэлхийн сүүдрийн хамгийн харанхуй, нарны шууд гэрлийг бүрэн хаадаг төв хэсэг юм.
Сар шууд нарны гэрэл хүртэхгүй боловч нарны гэрэл дэлхийн агаар мандлаар дамжин сар руу тусна. Агаар мандал “Rayleigh scattering” /Рэлейгийн гэрлийн сарнилт/ хэмээх үзэгдлээр хөх гэрлийг ихэнхийг нь шүүн тараадаг бөгөөд үлдсэн улаан, улбар шар туяа сар дээр тусдаг бөгөөд энэ үед сар улаанаар харагддаг байна.
Хаанаас харагдах вэ?
- Зүүн Ази, Австралид— 3-р сарын 3-ны орой бүрэн үе нь харагдана. Монгол нь Зүүн Азийн бүсэд байрладаг тул энэ удаагийн улаан тэргэл хамгийн таатай ажиглах бүсэд багтаж байна. Ялангуяа орой 19-20 цагт.
- Номхон далайн бүсэд — шөнийн турш ажиглах боломжтой.
- Хойд ба Төв Америк, Өмнөд Америкийн баруун хэсэгт — өглөө эрт үзэх боломжтой.
- Төв Ази болон Өмнөд Америкийн зарим хэсэгт— зөвхөн хэсэгчилсэн харагдана.
- Европ, Африк тивд — огт харагдахгүй.
Эх сурвалж: www.space.com, www.timeanddate.com/eclipse/2026











































































