Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний шөнө хятад иргэд бүлэглэн танхайрсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Хятад иргэд бүлэглэн танхайрч, Монгол Улсын иргэнийг зодож, тээврийн хэрэгслийг нь санаатайгаар дайрсан хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа” гэв.
Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугатаасан байна. Хятад иргэдийг Хятадын төрийн өмчийн компанийн төлөөлөгч байсан гэх албан бус мэдээлэл байна.