Шинэ оны гарахад хэдхэн цаг үлдлээ. Баярын өдрийг тохиолдуулан зарим худалдаа үйлчилгээ, банк амарч байна. Тиймээс өнөөдөр ажиллаж буй банкны хуваарийг танилцуулж байна.
Хаан банк 31-нд бямба гаригт ажилладаг салбарууд ажиллана, Голомт 31-нд бямба гаригт ажилладаг салбарууд 11.00-15.00 цаг хүртэл ажиллана. Хас банк 31-нд бямба гаригт ажилладаг салбарууд ажиллана. Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны бүх салбарууд өнөөдөр амрах юм байна.