Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар хандаж, тайван жагсаал хийх хэрэгтэй. Энэ эрхээ эдлэхийн тулд тодорхой хууль тогтоомжийн хүрээнд бүртгүүлж, зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал маань тодорхой хэмжээнд хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн хэдэн цагт ажиглагдаж байна. Иргэдийнхээ тайван замаар жагсаал хийх эрхийг хүндэтгэж байна. Өнөөдрийн жагсаал Үндсэн хуулийн дагуу бүртгэл хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй байгаа. Энэ эрхийг хуулийн хүрээнд хийхийг уриалж байгаа юм.
Жагсаалын агуулгыг өөрчлөх сэдэл ажиглагдаж байна.
Нүүрсний хулгайд шалгагдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх удирдлагууд өмнөх алба хаагчдаа олон нийтийн сүлжээгээр жагсаалд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг татан оролцуулах төрийн эрхийн хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байгаа.
Шинэ жилийн арга хэмжээнд зориулсан гацуурыг шатаахад мансуурах бодис хэрэглэсэн байсан. Далимдуулж хууль бус үйлдэл хийх, хууль бус үйлдлээ далдлах гэж жагсаал хийдэг болоод байна.
Төв талбайн жагсаалыг албадан тараах нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна” гэлээ.
Захирамж 19:00 цагт гараад албажаад явж байна. 21:00 цаг өнгөрөөгөөд албадан тараана гэв.