УИХ-ын гишүүн АТГ-ын даргаас дараах асуултыг асуув.
–Дашдаваа даргаа таны удирдлагад ажилладаг нэг хүн ням гарагт Х.Баттулгыг явуулсан. Бүх хүний анхаарал хөл бөмбөгийн ДАШТ руу хандсан байхад Х.Баттулга. зугтлаа. АТГ босоо удирдлагатай тул та Х.Баттулга хилээр гарахад зөвшөөрөл өгсөн үү? Танай мөрдөгч зөвшөөрөв үү? Хэрэв энэ хүн зугтсан бол та хариуцлагыг нь үүрэх үү?
АТГ-ын дарга З.Дашдаваа: Нүүрсний гэх тодотголтой 32 хэргийг бид шалгаж байна. Оффтэйк гэрээнүүдийг нарийн мэргэжлийн шинжээч нар дүгнэн шалгана. Тэдний дүгнэлтийн дараа тэдгээр гэрээ гэмт хэргийн шинжтэй, эсэх нь тодорхой болно. Х.Баттулга оргосон гэдгийг хэн батлах вэ? Шүүхээс энэ хүн зугтсан уу? Хэн ч эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд оролцох ёсгүй. Гэрч, хохирогч, сэжигтэн тус бүр өөр өөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Т.Доржханд гишүүн та шүгэл үлээж болно гэв.