Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан жил бүр дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг. Бие даасан шинжээчдийн бүлэг уг индексийг гаргаж, аль улсын иргэд хамгийн аз жаргалтай амьдардгийг тодруулдаг юм байна.
Ингэхдээ тухайн улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ, иргэдийн эрүүл аж төрөх боломж, авлига зэрэг үзүүлэлтийг харгалздаг гэнэ. Ийнхүү эрэмбэлэхэд Монгол Улс 137 орноос 61-т бичигджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос долоон байраар урагшилсан үзүүлэлт аж.
Уг жагсаалтыг өнгөрсөн жилийн адил Финланд, Дани, Исланд гэсэн гурван улс тэргүүлсэн байна. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Афганистан тодорч, сүүл мушгижээ.