Өвөрхангай аймгийн Богд сумын Гүүн-Ус багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т орших Долоон гэх газарт гуравдугаар сарын 21-ний 19:00 цагийн орчим 18 м/с хүртэл хүчтэй шороон шуурга болжээ.
Шуурсны улмаас нэг гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 22-ны 15:50 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Шуурганд Богд сумын харьяат малчин Э-ийн таван ханатай гэр нурж, эвдэрсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт 03.22-ны өдөр очиж нөхцөл байдалтай нь танилцсан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.