• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

    Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

  • Улс төр
    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

“Хуучин 30 жил” нуран унаж байна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

by undesten
2023-03-30 12:29
in Онцлох мэдээ, Улс төр
4
“Хуучин 30 жил” нуран унаж байна
SHARETWEET
Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!
Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ. Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол “модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас “ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг саналыг хянаад “…Үндэслэлтэй байна” гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн  “…Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа.
Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр “…Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “…Хэрвээ хэрэгт холбогдсон бол чөлөөлөгдөөд шалгуулах нь зүйтэй. Хамгаалахгүй” гэж байн байн хэлж байна. Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа “ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү “ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс “…Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.
АН-ынхан “…“Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий
Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний “мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс “…Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.
Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр “…Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн.
Дараахан нь АТГ-аас “…Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад “…Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.
Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”…Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө “…Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.
Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч  бүрэн эрхтэйгээ үлдэхээр “ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “…Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед “Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.
“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь…
Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “…Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө.
Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг.
Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна.
Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “…Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “…Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ. Судалгаанд оролцогчдоос “…Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “…Эрүүл мэндийн байгууллага” гэжээ.
Араас нь “…Шүүх”,  “…Газрын алба”, “…Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “…Ажлын тав хоног”, “…Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “…Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!
Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь “…Баялаг бүтээгч”, “…Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ.
АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд “… Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, “…Баялаг бүтээх” гэдэг “…баялаг ашиглах”-аас тэс өөр ойлголт юм. Манай “жишээ”-нүүд үүний хангалттай нотолгоо болж өгнө. Тэд ухаж олсон орлогоо ийн “хашаа давуулж шиддэг” байгаа юм. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж,  төсөвт “ногоон” дууджээ
Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого муу байвал эдийн засаг уначихдаг. Сайн байсангүй л дээ. Хэсэг бүлэг нөхдүүд экспортод гаргадаг нүүрсний орлогын ихэнхийг гулгуулчихдаг байжээ. Одоо харин засаг улс төрийн шийдвэр гаргаж, хууль хяналтынхан энэ хулгайн олс дээсний үзүүрийг атгачихлаа. Аажим аажмаар лавшруулсаар байна. Үзүүрт нь олон том “тул” байх бололтой.
Манай нүүрсний хулгай маш том байжээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод таван сар болоход илтэд мэдэгдэж байна. 2022 оны сүүлийн гурван сард л эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлсэн. Нэг үгнээр хэлбэл, ингэснээр эдийн засагт “ногоон гэрэл” асаж, “ногоон” ч дууджээ.
Учир нь, 2023 оны эхний  хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрчээ. Ингэж төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрвээ “…Олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байна” гэж үзвэл 2023 оны эхний хагас жилийн төсвийн нийт орлого 300-500  орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой болоод байгаа аж. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх таван сарын хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн хувьд 2022 онд хамгийн их буюу 1.1 тэрбум, 2019 онд бас 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Гэтэл таван сарын хугацаанд 1.2 тэрбумын борлуулалт хийсэн байна. Үүний 771.9 сая ам.доллар нь бэлнээр, 138.1 сая ам.доллар нь оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулжээ.
Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллараар давжээ.
Мөн биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Гэсэн ч 13.5 сая тонн нүүрс экспортолсон нь баталсан төсвөөс 7.0 сая тонноор илүү гарсан. Үүгээр  улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Мөн 2023 оны төсөвт “Эрдэнэс Тавантолгой” ХК –иас 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон байна. Гэтэл оны эхнээс буюу гуравдугаар сарын 25-ыг дуустал 7.0 сая тн нүүрс борлуулчихаад байгаа аж. Тэгэхээр жилийн эцсээр хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг. Түүнчлэн тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт таван удааагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна. Энэ хүргээнд коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрсний арилжааг анх удаа хийжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны гуравдугаар сарын 24-нд 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Эрчим хүчний нүүрсийг урьд нь 2020 онд тонн тутмыг уурхайн  ам нөхцөлтэй 9.5 ам доллараар арилжиж байжээ. Харин одоо хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам.доллараар борлуулж байгаа юм.
Товчхондоо, уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллараар борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллараар борлуулж байгаа юм байна. Эдийн засагт “ногоон” асаж буйгийн учир шалтгаан нь энэ шийдвэртэй холбоотой гэсэн үг. Үүнээс болоод төсөв хагас жилээр 300-500 тэрбумын ашигтай гарах тооцоо гарч буй хэрэг. Цаашилбал, энэ удаагийн төсвийн тодотголыг анх удаа “…Төсөв ашигтай гарсан”-тай холбоотойгоор хийх юм байна.
Товчилбол…
Ер нь бол ийм хэмжээний далд эдийн засаг байсныг “ухаж” гаргаж ирсэн байгаа юм. Харамсалтай нь энэ дөнгөж илэрч байгаа хэсэг нь, мөсөн уулын орой нь шүү гээд албаны хүмүүс яриад байгаа шүү. Аргагүй л дээ, энэ нам дамжсан бүлэглэлийн өгөө аваа, хуулийн завхрал, шүүхийн итгэл алдсан байдал, шударга ёсны өлсгөлөн, нүүрсний хулгай, урашлаад Хөгжлийн банкны зээл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, тусгай сангуудын дээрэм зэргийг өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ эхлүүлсэн тэмцлийн дүнд л зогсооно. Одоо энэ “5Ш” хүрээнд ч төрийн дунд доод шатны зөрчил, завхралууд шийдэгдэнэ гэж горьдож буй.  Тэр утгаараа, өнөөдрийг хүртэл явж ирсэн, “хуучин 30 жил” маань тогтолцоотойгоо, хүнтэйгээ, авлигатайгаа нурж байгаа л үзэгдэл юм. Харин төрийн эрх мэдлийн тулгын гурван чулуу болсон УИХ, Засгийн газар, шүүх байгууллага авлигын эсрэг нэг зүгтэй, нэг зорилготой байх ёстой юм.
Б.ДАМДИН-ОЧИР
ShareTweet

Related Posts

Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар
Нийтлэл

“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар

2026-02-12 17:41
}

Шинэ мэдээ

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

by undesten
2026-08-21 17:01
0

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

by undesten
2026-08-21 16:21
0

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

by undesten
2026-08-21 13:17
0

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

by undesten
2026-08-20 18:58
0

Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

by undesten
2026-08-20 13:27
0

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

by undesten
2026-08-20 12:10
0

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

by undesten
2026-08-20 12:02
0

Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

by undesten
2026-08-20 11:34
0

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай