Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт багийн “Чулуун хороот” гэдэг газар Адаацаг суманд 04.01-ний өдрийн 17:00 цагаас 04.02-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд 1 өрх айлын 150 орчим бог мал дарагдсан тухай мэдээллийг хүлээн авчээ.
Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ын цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан бөгөөд 85 бог малын сэг зэмийг өнөөдөр /04.03-ны өдөр/ гаргаж цэвэрлэхээр болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ