Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3750 зам тээврийн осол бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1052 зөрчил илрүүлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан 16 тохиолдол бүртгэгдсэн. Хүн гэмтсэн, нас барсан гэмт хэргийн гаралт буурсан, хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Харин эд материалын хохиролтой зам тээврийн осол нэмэгдсэн” хэмээв.