Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалгах түр хорооны нээлттэй сонсгол хойшлогдсон талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Түр хороо есөн сар гаруй хугацаанд ажиллахдаа 20,000 гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан. Хуулийн дагуу нээлттэй сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрийг долоо хоногийн өмнө зарлах ёстой байдаг.
Энэ хүрээнд 114 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөж, өнөөдөр түр хороо хуралдлаа.
Хуралдаанд Авлигатай Тэмцэх Газрын төлөөлөл оролцож “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9 дэх заалтын дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.
Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэдгийг илэрхийлсэн.
Иймд түр хорооны гишүүд санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлууллаа. Нүүрсний гэх хэрэг нь Хөгжлийн Банкны асуудлаас ялгаатай” хэмээв.
Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байв.